СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-30

🔴 LIVE: Коронавирусийн халдвараар 2246 иргэн өвдөж, 15 иргэн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2246 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 114656 болж байна. Цар тахлын халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас барж, нийт 563 хүн амиа алдаад байна.

Мөн хугацаанд 2215 хүн эмнэлгээс гарч, нийт 73007 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн хоёрдугаар төв эмнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд Covid-19-тэй нийт 14121 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • 239 хүний биеийн байдал маш хүнд,
  • 1237 нь хүнд,
  • 3143 нь хүндэвтэр,
    9502 нь хөнгөн гэж оношлогджээ.

. Орон нутагт 901 тохиолдол нэмэгдсэн байна.
Дархлаажуулалтын тухайд 18935 хүн сүүлийн 24 цагт хамрагдсан. Улсын хэмжээнд хоёр сая нэг мянга 70 хүнд хийсэн байна. Харин бүрэн тунд нэг сая 760 мянган иргэн хамрагдаад байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.