СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-29

🔴 LIVE: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдад нэг удаа 2 сая төгрөг олгож, цалинг 50 хувь нэмнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2021 оны төсөвт тодотгол хийж, 2021 оны долдугаар сарын 1-нээр дуусгавар болж байгаа хүүхдийн 100 мянга, айл өрхийн дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал сунгахад шаардлагатай санхүүжилтийг гаргах асуудал хэлэлцсэн байна. 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Засгийн газар ээлжит бус хуралдаанаар 2021 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. . Уг санхүүжилтийг дараах байдлаар зарцуулна.

  • Цар тахлын голомтод ажиллаж байгаа 13 мянган эмч, эмчнлэгийн ажилчдад нэг удаагийн 2 сая төгрөгийн тэтгэмж олгоно.
  • Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 19500 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн тэтгэмж олгоно.
  • Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмнэ
  • Ковидод зориулсан орны тоог 2000-аар нэмэхэд 110 тэрбум төгрөгөөр зарцуулна
  • Резидент эмч нарыг дайчлахад 3.7 тэрбум төгрөг хуваарилна.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бэлтгэлийг хангахад 60 тэрбум төгрөгийг тус тус хуваарилахаар төсвийн тодотголд тусгажээ.  

Хоёрт, цар тахлын үед олгож байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийн дэмжлэгийг он дуустал буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал олгоно.

Гуравт, төрөөс . Үүнд шаардлагатай эх үүсвэрийг Төрийн өмчит  3Эрдэнэт үйлдвэр3 компанийн нийгмийн хариулцлагын хүрээнд гаргана. Эдгээр асуудлыг дэмжиж 2021 оны төсөвт тодотгол хийх төслөө УИХ-д өргөн барихаар боллоо" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.