Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10 гаруй мянган сорьцод шинжилгээ хийхэд 1727 хүнээс коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1724 нь дотоодод, 3 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна.
Дотоодын халдварын 934 нь Улаанбаатарт, 790 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 113232 боллоо.
Хоногт 2215 хүн эдгэрснээс 996 нь эмнэлгээс, гэртээ байсан 1219 хүн эдгэрсэн аж. Нийт эдгэрэлтийн тоо 73007 болсон байна.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 41-82 насны 15 хүн эндэж, нийт нас баралт 548 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 9523 нь хөнгөн, 3147 нь хүнд, 1210 нь хүнд, 251 нь маш хүнд байдалтай байна. Харин 24626 иргэн гэртээ, өрхийн эмчийн хяналтад байна. Нийт 38827 хүн ковид-19-ын эмчилгээ авч байна.
Сүүлийн нэг хоногт 18888 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1.7, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд 1.9 сая болсон байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөл хориочдээ оо маякаа