СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-06-28

Засгийн газар гадаад зах зээлээс шинэ бонд босгох ажилдаа оржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлээс шинэ бонд босгох ажилдаа орсон талаар эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог "Fitch" агентлаг Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй ам.долларын бондод "B" гэсэн үнэлгээг өгснөө зарлав.

Зургадугаар сарын 21-нээс хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг санал болгох, мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд . Хөрөнгө оруулагч нартай яриа хэлэлцээ ид үргэлжилж байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөхөөс Сангийн яамныхан татгалзав.
Монгол Улсын хувьд уул уурхайн салбараас хэт хараат, төсвийн алдагдал өндөр зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд хангалтгүй байгаа ч улс төрийн хувьд тогтвортой байх нөхцөл бүрдсэн учраас хөрөнгө оруулагчид нааштай хандаж магадгүй юм.
Энэхүү бондоор хэдий хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Монгол Улсын хувьд 2021 онд том хэмжээний бонд болон зээлийн эргэн төлөлт байхгүй.

Харин 2022 оны сүүл, 2023 оны эхээр том хэмжээний төлөлтүүд хийх хуваарьтай. Гэхдээ одоо босгох бондыг дахин санхүүжилтэд зарцуулахгүй, харин цар тахалтай тэмцэхэд төсвийн дэмжлэг байдлаар ашиглахаар төвөвлөж буйг зарим эх сурвалж хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.