Жирэмсэн эхчүүд халдвар авах тоо нэмэгдэж, хүндрэх, эндэх эрсдэл өндөр байгаа талаар өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, АУ-ны доктор Д.Мөнхцэцэг дурдлаа.
Тэрбээр “Олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй. Хэдийгээр жирэмсэн эх гэртээ байгаа ч хамт амьдардаг гэр бүлийнхэн нь гадуур явж халдвар тээгээд ирж байна. Мөн иргэдийн амны хаалт зүүх, гар угаах чанар муудсан, зай барих зөвлөмж мөрдөхгүй байгаагаас коронавирусийн халдварын тоо буурахгүй байна.
Жирэмсэн эхчүүд ковид-19-ийн халдвар авсан бол заавал эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх шаардлагатай. Гэртээ дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Жирэмсний 36-гаас дотогш долоо хоногтой жирэмсэн эхчүүдэд Файзер вакцин хийж байгаа.
Коронавирусийн халдвар анх гарч байхад эхээс урагт халдвар тархах байдал 5 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 12.5 хувь болж өссөн байна. 28-32 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй халдвар авсан бол хүндэрч байна. Энэ өвчний хүндрэлээс болж амьсгалын дутагдалд орох, дутуу төрөх, төрсний дараа цус алдах хүндрэлүүд гарч байгаа. Энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд өвдөхгүй, вакцинд хамрагдахыг зөвлөж байна. Вакцин хийлгэх нь урагт нөлөө үзүүлэхгүй” гэсэн юм.
Түүнчлэн коронавирусийн халдвар авсан эмэгтэйчүүдийн биеийн юмны мөчлөг алдагддаг бол үргүйдэлд хүргэхгүй гэдгийг онцлон дурдав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн бна уу?жирэмсэн гэдгээ мэдэлгүй эхний тун хятад вакцин хийлгэсэн хүмүүс яах юм бэ?2дахь тун нь хятадаа л хийлгэх үү?
Сайн байна ууу одоо 32 долоо хоногтой жирэмсэн вакцин хийлгэж болно гэсэн үгүү урагт нөлөөлөх үү