Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга гаруй сорьцод шинжилгээ хийснээс 1811 хүн коронавируст халдвартай нь батлагдлаа. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1806 нь дотоодод, 5 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Дотоодын халдварын 983 нь Улаанбаатарт, 823 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 111505 боллоо.
Хоногт 834 хүн эдгэрснээс 570 нь эмнэлгээс, гэртээ байсан 260 хүн эдгэрсэн аж. Нийт эдгэрэлтийн тоо 70792 болсон байна.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 38-79 насны 15 хүн эндэж, нийт нас баралт 533 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллье.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14189 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 9463 нь хөнгөн, 3365 нь хүнд, 1097 нь хүнд, 264 нь маш хүнд байдалтай байна, 25 гаруй мянган иргэн гэртээ, өрхийн эмчийн хяналтад байна.
Өнөөдрөөс эхлэн 12-15 насы хүүхдүүдэд Пфайзер вакциныг тарьж эхэлсэн учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Сүүлийн нэг хоногт 1950 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1.7, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэдийн 1.9 сая болсон байна гэж ЭМЯ-наас мэдээллэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ашгүй дээ ингээд нэг хязгаарлаад авах юмсан . хүмүүс минь дор бүрнээ ухамсартай тэвчээртэй байгаараа. хувь хүнээс л шалтгаалах юмшүү