Ерөнхийлөгчийн сонгууль, тангараг өргөх ёслол гээд өнгөрсөн хугацаанд хэлэлцэх асуудлуудаа хойш нь тавьсан УИХ энэ долоо хоногт шахуу хуваарийн дагуу хуралдахаар болжээ.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдахаас гадна Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах ажлын хэсгүүд хуралдах юм байна.
Мөн дараах хоёр Байнгын хороог хуралдуулахаар төлөвлөжээ.
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.25-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэлнэ:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.