СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-28

Сэрэмжлүүлэг: Туул голд живж байсан иргэдийг аварчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Зун цагт иргэд гол мөрний ойролцоо амарч зугаалдаг болон усархаг борооны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэгтэй холбоотой осол эндэгдэл гарах нь ихэсдэг. 

Иймд иргэд амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байх, гол гатлахдаа гарам, гарцтай газраар зорчихыг анхааруулж байна.

Өчигдөр гарсан усны ослууд:

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч”, “Чингисийн өвөлжөө” гэдэг газар Иргэн М нь охин А-гийн хамт мориор “Туул” голыг гаталж байхад морь нь живсэн бөгөөд голын арал дээр байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 13:05 цагт очиход Хан-Уул дүүргийн харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/, А /4 настай, эмэгтэй/ нар голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, А-гтус дүүргийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Баянцагаан даваа”-ны орчим “Туул” голыг 2 иргэн гаталж чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 14:12 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн М /48 настай, эрэгтэй/, С /43 настай, эмэгтэй/ нар “Туул” голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, аюулгүй бүсэд гаргасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 177 км-т, сумын төвөөс хойд зүгт 27 км-т/ 06.27-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хэрлэн” голд 1 хүн осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 27 км замыг туулан 18:30 цагт очиход  Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т/31 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд осолдсоныг “Баянцагаан-Уул” гэдэг газраас “Хошуу бургас” гэдэг газар хүртэл 8 км-т голын сав дагуу явганаар болон автомашинтай самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 23:30 цагт түр зогсоосон.  06.28-ны өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлж Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 06.27-ны өдрийн 20:20 цагт хөдөлгөөн үйлдэж, 06.28-ны өдрийн 04:45 цагт очиж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчим “Туул” голыг морьтой хүн гатлах гэж явж байгаад живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 18:20 цагт очиход Биокомбинатын модон гүүрнээс зүүн тийш 400 метрт Хан-Уул дүүргийн харьяат Ө /17 настай, эрэгтэй/ “Туул” голыг морьтой гатлах үедээ осолдсон тул осолдсон газраас 3 км-т завиар урсаж, 3-6 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 06.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар хошуу”-ны орчим “Туул” голд автомашинтай 3 хүн живж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 22:57 очиход Сүхбаатар дүүргийн харьяат иргэн П /26 настай, эрэгтэй/-ийн “Приус 20” загварын суудлын автомашинтай Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /26 настай, эмэгтэй/, Н /24 настай, эмэгтэй/ нар “Туул” голд живж байсныг аврах завь ашиглан гаргаж, иргэн М-д хүлээлгэн өгсөн.

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51Д байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 22:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 22:57 цагт очиход Сэлэнгэ аймгийн харьяат Х/29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ тус байрны дээврээс зүүгдсэн байсныг аюулгүй буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.