Нийслэлчүүдийн 91.1 хувь нь бүрэн тунд хамрагджээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөрийн байдлаар 1 дүгээр тунд 844, 2 дугаар тунд 807, нийт 1651 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 103.1 хувь буюу 982894 нь I тунд, 91.1 хувь буюу 868360 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 1646 жирэмсэн эх, 16-17 насны 10691 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд байрлах вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй болохыг НОК-оос мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.