СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-27

Хоёр сартай хүүхэд Ковид-19 өвчнөөр нас барлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ковид-19 өвчнөөр хоёр сартай хүүхэд  эндсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2432 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 109694 болж байна. Шинэ тохиолдлуудын 2428 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн 1 байна.  Халдварын 1519 нь Улаанбаатар хотод, 909 нь орон нутагт батлагджээ. 

Сүүлийн 24 цагт нийт 13 хүн нас барсан бөгөөд улсын хэмжээнд нийт нас баралт 518 болжээ.

Насаар нь:

  • Хоёр сартай -1
  • 40-50 насны нэг,
  • 41-50 насны нэг,
  • 51-60 гурав,
  • 61-70 насны дөрөв
  • 71-79 насны нэг
  • 80-аас дээш насны гурван хүн нас баржээ.

Харин өчигдөр  586 хүн эмнэлгээс, гэрийн хяналтаас 621 хүн гарснаар нийт 69958 эдгэрчээ.

Одоогоор коронавируст халдвартай нийт 14138 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  241 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 1095 нь хүнд, 3352 нь хүндэвтэр, 9450  нь хөнгөн гэж оношлогджээ. Өнөөдрийн байдлаар 25 052 иргэн хөнгөн оноштойгоор гэртээ эмчлүүлж байна.

Ташрамд дурдахад, энэ долоо хоногт 16 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс иргэдийг олон хүн цугласан газраар явахгүй байх, амны хаалтаа зүүж, гараа ариутган халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ЭМЯ-наас анхааруулав. Мөн сүүлийн 7 хоногт хүүхэд, жирэмсэн эмэгтэй халдвар авах нь нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 575 жирэмсэн эмэгтэй, 2454 хүүхэд байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.