Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11748 сорьцод шинжилгээ хийхэд 2362 сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1362 нь Улаанбаатарт, 1134 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 107262 боллоо.
Хоногт 1172 хүн эдгэрснээс 711 нь эмнэлгээс, гэртээ байсан 461 хүн эдгэрсэн аж. Нийт эдгэрэлтийн тоо 68751 болсон байна.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 34-93 насны 12 хүн эндэж, нийт нас баралт 505 боллоо. Тэдгээрийн 10 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 4-24 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 13554 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 8881 нь хөнгөн, 3327 нь хүнд, 1903 нь хүнд, 253 нь маш хүнд байдалтай байна. Гэрийн хяналтад 24424 хүн эмчлүүлж байна.
Сүүлийн нэг хоногт 11557 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1.7, нэгдүгээр тундаа 1.9 сая иргэн хамрагдсан байна байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
vaktsen us geed tsetserheed baigaa humuus vaktsenaa hiilgeed eruul mendee hamgaalaach.ur huuhed etseg ehee hamgaalach.ta nar uursduu buruutai.uund tur EMY buruugui shuuHarin ch vaktsenig olon turuluur ni olood irj baigaad ni bayrlaa
hed suuri ovchtei emchilgee hiilgej bsn bolood vaktsin hiilgeegui gedgiig zadlaad taviach, humuust buren medeelel ogohgui buruu oilgolt toruuled bn
ТА НАРТ ОДОО ХЭН Ч ИТГЭХГҮЙЭЭ