СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тархац нутаггүй болсон 53 тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлэн нутагшууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж улмаар идэш тэжээл хайн хотруу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

Үүнээс шалтгаалан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн судалгааны дүнд “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.
НБОГ-аас БОАЖЯ-аас зөвшөөрөл авсны дагуу анх 2017, 2020 онуудад Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны суурьшлын бүсээс нийт 134 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэх тал дээр байгаль хамгаалагчийн үүрэг оролцоотойгоор мониторинг судалгаа хийхэд өсч үржсэн үр дүн гарч байгаа болно.


Энэ жилийн хувьд тус газраас ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургуулийн “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран нэн тэргүүнд айлын хашаанд хамгийн ойр тархсан Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, шинэ орчинд дасан зохицож буй тал дээр мониторинг ажиглалтыг хийж байна.
Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.187.224

Хөдөөний ОРКУУДАА Монголын ан амьтан ургамал ногоог устгаж сүйтгэхээ зогсооно уу ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.