Өнгөрсөн 24 цагт 12559 хүнээс шинжилгээ авахад 2271 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 104900 боллоо.
Улаанбаатар хотод 1231 тохиолдол батлагдсан бол орон нутагт 1040 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 977 хүн эдгэрсэн. Улсын хэмжээнд 13296 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8764, хүндэвтэр 3149, хүнд 1144, маш хүнд 239 хүн байна.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 55-83 насны 11 хүн эндэж, нийт нас баралт 493 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллье.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өмнөговь Дорноговь гэдэг аймаг монгол улсад ер нь байдаг билүү энэ мэдээгээр ер дурдагдахгүй юм уг нь энэ 2.аймаг чинь яг одоо бөөн голомт болчихоод хамаг сум суурин газар нь тэг зогсолт хийчээд байна ЭМЯ УОК. оо
Нэр нь дурдагдахгүй байгаа 2аймаг монголоос тасраад хужаагийн муж болцон юм уу бөөн л голомт байх юм ЭМЯ нь мэдээлэхгүй юм зүгээр юм бол тэг зогсолтоо болимоор юм хүний эрх зөрчиж шүүхийн шийдвэргүй хорихоо болимоор юм