СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-25

Ерөнхийлөгч тангаргаа өргөмөгцөө ҮАБЗ-ийг хуралдуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11:40 цагт тангаргаа өргөмөгцөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, долдугаар сарын 1-нээс хойш төр засаг ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэх аж. 

Covid-19 халдварын улмаас улс орны эдийн засаг болоод нийгмийн олон салбарт хүндрэл үүсч буй. Монгол Улсын Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус хогийн төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжсэн шийдвэр долдугаар сарын 1-нд дуусах юм. Засгийн газрын зүгээс зарим нэг арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх эсэхийг судалж байгаа гэж өмнө нь мэдээлж байсан билээ. 

ЦАР ТАХЛЫН ҮЕД ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

  • Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн 100 мянган төгрөг болгох,
  • Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна,
  • 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг татвараас чөлөөлөх, 
  • 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд Албан татвар төлөгчийн хуулийн дагуу тайлангаа гаргасан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд төлөөгүй бол торгуулиас чөлөөлөх,
  • 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд импортоор орж ирэх хүнсний будаа, ургамлын тос, өвс, малын тэжээл, хүнсний буудайн үрийг импортын бараа болон гааль, НӨАТ-ын татвараас, дотооддоо боловсруулсан өвс, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх,
  • Ипотекийн зээлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлд үндэслэн хойшлуулна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.108

Ерөнхийлөгч маань ажилдаа шууд шуурхайлан орлоо! Амжилт хүсье!

Зочин
3 жилийн өмнө
192.82.89.51

493 хүний цогцос

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.120

amijilt hvsie

Зочин
3 жилийн өмнө
192.82.90.108

Эх орныхоо ТУСГААР ТОГТНОЛ ... ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛАЛ ... ШУДАРГА ЁС...ШУДАРГА ШҮҮХ ... ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ МОНГОЛ УЛСЫН төлөө МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛЭЭР зүтгэх танд чин сэтгэлээсээ АМЖИЛТ хүсье ...ТА ЧАДНА учир нь та МОНГОЛ ЭР ХҮН

Zochin
3 жилийн өмнө
185.161.69.130

Ард түмний ипотек, ББСБ, банкны зээлийг 12 сар хүртэл хойшлуулбал тун хэрэгтэй байна шүү эрхэм President.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.123

Зайлаа чи ард түмний ерөнхийлөгч бишээ ямар гэмт хэрэгтэн болоод ерөнхийлөгч нэрийн дор халхавчлагдах гэж үхэн хэтан зүтгэвээ

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.129

Өршөөлийн хууль хэзээ батлагдах вэ энэ талаар бодитой хариу тайлбар сурвалжлага хийж өгөөч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.