СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-25

Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2021.06.25/ дуусч байна. Тэрээр бүр эрхийн хугацаа дуусахаас өмнө 13 хүнд уучлал үзүүлжээ.

Тэдний дотор Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар багтжээ. Өмнө тэрээр УИХ-ын гишүүн Г.Солтаныг өнгөрсөн 3-р сард буюу "Наурызын баяр"-ын өдрөөр уучилсан юм.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зориг агсны амийг хороосон  хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган шүүхээс нэг жил зургаан сарын хорих  ял оноосон юм.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн гэх үндэслэлээр буруутгагдаж, 3,6 жилийн ял авсан юм. Тэрээр ийн 8 сарын хугацаанд ял эдлээд суллагдаж байна.

Харин УИХ-ын гишүүн асан Г.Солтаны хувьд мөн ЖДҮХС-аас хамаарал бүхий компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь батлагдаж, гурван жилийн хорих ял сонсон эдэлж байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлсэн билээ.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн ч М.Энхсайханы хувьд өөрө өтатгалзсан бөгөөд тэрээр "Надад хийсэн гэм байхгүй учир Х.Баттулгын уучлалыг хүлээж авахгүй" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
94.1.123.116

Энэ буруушуу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.