СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Оймсны" гэх хэргийн явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг улсын орлого болгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

АТГ-ын мөрдөгчид "Оймсны" гэгдэх хэргийг шалгах явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы Хан-Уул дүүргийн Жаргалан хотхон дахь орон сууцанд нэгжлэг хийж зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй байх тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.

Ийнхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тул Н.Баярсайханаас хураан авч Авлигатай тэмцэх газарт битүүмжлэгдэн хадгалж байсан 173.4 сая төгрөг, 152.177 ам.доллар, 50 мянган юань, Г.Элдэв-Очироос хураан авсан 5 сая төгрөг, С.Бүрэнтөгсөөс хураан авсан 5 сая төгрөг буюу нийт 639,244,450 төгрөгийг мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушааж улсын орлого болголоо.

. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Аззаяагийн өмчлөлийн Рапид хотхон дахь орон сууцнаас 57.4 сая төгрөг, 20 мянган юань эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.