УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021-06-24/ хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр ээлжийн амралтын хоногийн тоо заах болон цалин тэтгэмжийн асуудал дээр УИХ-ын гишүүд илүүтэй анхаарал хандууллаа. Жишээ нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл нараас анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн "Ээлжийн амралтын хугацааг хатуу тогтоож ажлын 20 өдөр болгосныг ажлын 15 өдөр болгож, ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралтын өдрийг тооцдог байх зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй" гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуульд өөрчлөлт оруулахаар тусгагдсан ч хэлэлцүүлгийн явцад дараах саналууд өөрчлөгдлөө. Үүнд:
- Хуулийн 99.3 дахь хэсгийн “ажлын 20 өдөр” гэснийг “ажлын 15 өдөр” гэж, 99.4 дэх хэсгийн “ажлын 25 өдөр” гэснийг “ажлын 20 өдөр” гэж,
- Хуулийн 99.6 дахь хэсгийн Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь нэмэгдэл амралтыг олгохдоо:
6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр,
11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр,
16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр,
21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 12 өдөр,
26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 15 өдөр,
32 дахь жилээс ажлын 18 өдөр гэж” гэсэн агуулгаар өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Төслийн 99 дүгээр зүйлд 99.5. буюу Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь нэмэгдэл амралт олгохдоо
6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр,
11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр,
16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр,
21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр,
26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр,
32 дахь жилээс ажлын 14 өдөр.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр тусгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hhahahhahha ineedemteich yum hiihiimdooo chaos
бараг өөрчлөгдөөгүй юм бишүү
Yu uurchugdtsiin hahah
Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ
huviin hevshiliihen bol niigmiin daatgal tulduggvi eeljiin amraltch gj baihgvi eniig haana handah ve
НДШ, Хөдөлмөрийн тухай хуулиудад өмнөхөөс нь өөр юу юу өөрчлөгдөв? Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг л юм болоод байх юм.
Ээ чааваас даа гэж ингэж ажил хийдэг юм байх даа...
Ээлжийн амралтын үндсэн хоногоо 20 байвал зүгээр байсан юм биш үү
huwiin hewshilin amralt bier edlvvlex amraltin mong olgolt bga esexig hynaj shalgadag bolmoor bn
Хуучнаар нь байгаачээ ямар тэнэг юм хийгээд байгаа юм бэ 4 жил болоод шинэ хууль гаргаад байхаа болчих
Huuchinaaraa bailgaachee buten jil ajillaj ajilchihaad amraltaaraa emchilgee hiilgedeg bidend hohiroltoi bn