“Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд СХД-ийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг өдөр бүр иргэдийн бүлэг болон орон тооны бус ажилчид самнан цэвэрлэж байна. Орон сууцны ес, гэр хорооллын 27 нийт 36 хороодод айл өрхийн ахуйн хог хаягдлын ачилт хуваарийн дагуу явагдаж байна.
Иргэдийн бүлгийн 58 ажилтан 4, 26 дугаар хорооны үерийн далан суваг, 41 дүгээр хорооны Зээлийн 7, 8 дугаар гудамжны гуу жалганы 4600 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Мөн нэмэлтээр 33 дугаар хорооны Тахилтын шар цэцэгтийн аманд үүссэн үүсмэл хогийн цэгийг тусгай зориулалтын машин механизмтай цэвэрлэгээний бригад гарган 35 рейсээр 252 тн хог хаягдлыг цэвэрлэж бүрэн устгах ажлыг зохион байгууллаа.
Түүнчлэн орон тооны бус 800 ажилтныг гэр хорооллын 36 хороонд хороо тус бүрт нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалгыг самнаж цэвэрлүүлэх ажлыг өдөр бүр тогтмол хийж гүйцэтгэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.