СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-24

Хан-Уул дүүргийн гэр хороолын дунд 3.1 км урт автозам тавигдаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозамын ажилтай танилцлаа. Энэ жил Хан-Уул дүүргийн гэр хорооллын дунд шинээр 3.1 км урт автозам ашиглалтад орох бөгөөд ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал Хан-Уул дүүргийн гэр хорооллын 4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн дамнан тавигдаж байгаа 800км урт автозам энэ оны III улиралд ашиглалтад орно. Мөн 16 дугаар хорооны гэр хороолол дунд 1400м автозам, 21 дүгээр хорооны орон сууц хорооллын дунд 900м хатуу хучилттай автозам тус тус ашиглалтад орно. Гэр хорооллын дундах энэхүү хатуу хучилттай замын өргөн 7 метр бөгөөд хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний зорчих хэсэгтэй байхаар зураг төсөл хийгдсэн ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.