СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-24

Чикаго хот дахь Монгол Улсын Консулын газар гурван орон тоотойгоор үйл ажиллагаа явуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг /2021-06-23/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 2 дугаар сарын 19-ний хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх Засгийн газрын саналыг дэмжсэн. Энэ хүрээнд Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх тухай тогтоолын төслийг боловсруулсан байна. 

АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Одоогоор 30000 орчим монгол иргэн тус улсад оршин суугаагаас 10 мянга орчим нь суралцаж байна. Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6000), төвийн бүсийн Чикаго хот орчим (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиатль (1500) хотод тус тус төвлөрөн суурьшдаг. Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч

Манай улс АНУ-тай 1987 онд дипломат харилцаа тогтоож, 1989 онд Элчин сайдын яамаа тус улсын нийслэл Вашингтон хотноо нээсэн бол 2011 онд Сан Франциско хотноо Ерөнхий консулын газраа нээсэн юм. АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30 мянга орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаа талаар Гадаад харилцааны яам мэдээлсэн. Эдгээр иргэдийн 10 мянга орчим нь суралцаж байгаа ажээ. Мөн Монгол Улсын 3058 иргэн АНУ-ын иргэн болж, 10214 иргэн АНУ-д хууль ёсоор байнга оршин суух зөвшөөрөл авчээ. Түүнчлэн 1252 иргэн улс төрийн орогнол авсан бол 1065 иргэн сугалаа хожиж, 3566 иргэн АНУ-д цагаачилжээ.

АНУ дахь монголчууд Чикаго хотноо төвлөрөн суурьших болсон шалтгаан нь:

- Ажлын байрны олдоц сайн,

- Ммьжиргааны түвшин харьцангуй бага,

- Байрны түрээс хямд,

- Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт)-той холбоотой аж.

Сүүлийн жилүүдэд монгол иргэд ачаа тээвэр, гоо сайхан барилгын чиглэлээр 50 орчим компани эрхэлж, монгол гурван сургууль, Чикаго хот дахь Монгол иргэдийн холбоо, Монгол төв зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа аж.

гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Тогтоолыг баталснаар АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээх нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чухал ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогийн байдлаар долоон орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурвыг нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.