СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-24

🔴 LIVE: Шинээр 2366 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол  102669 болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 2361 нь дотоодод, тав нь  эмнэлгийн ажилчид буюу ажлын байран дээрээсээ халдвар авсан байна. Задалбал, 1482 нь Улаанбаатарт, 879 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. 

Хоногт 1059 хүн эдгэрснээс 601 нь эмнэлгээс, гэртээ байсан 458 хүн эдгэрсэн аж. Нийт эдгэрэлтийн тоо 66602 болсон байна.

Сүүлийн 24 цагт насны 33-89 насны 13 хүн эндэж, нийт нас баралт 482 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллье. 

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал: 

  • Архангай аймагт +113
  • Булган аймагт +41
  • Сэлэнгэ аймагт +31
  • Хэнтий аймагт +27
  • Дорнод аймагт +37
  • Сүхбаатар аймагт +32
  • Говьсүмбэр +3
  • Дундговь аймагт +50
  • Төв аймагт +18
  • Булган аймагт +41
  • Хөвсгөл аймагт +86
  • Баянхонгор аймагт +82
  • Өвөрхангай аймагт +29
  • Говь-Алтай аймагт +83
  • Увс аймагт +65
  • Ховд аймагт +21
  • Баян-Өлгий аймагт +10
  • Дархан-Уул аймагт +20
  • Орхон аймагт +126 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12898 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 8352 нь хөнгөн, 3097 нь хүнд, 1221 нь хүнд, 228 нь аж. 

Сүүлийн нэг хоногт  10247 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1.7, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэдийн 1.9 сая болсон байна. 

Улсын хэмжээнд халдвар авсан 22630 иргэн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа юм байна. Тухайн иргэдэд өрхийн эмнэлгээс шаардлагатай вирусийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслээр ханган ажиллаж байгаа.

Гэхдээ эмчилгээний багц олгох асуудал байхгүй гэдгийг ЭМЯ-наас залруулж хэлэв. Цаашдаа төсөл хангалттай батлагдахад витамины багц олгох асуудал яригдах юм байна. Стутник V вакцины хоёр дахь тунг хэзээ ирүүлэх тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд энэ талаар мэдээллийг ОХУ-аас ирүүлээгүй байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.