СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-24

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох журам хэрэгжиж эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Амины орон сууц барьж буй иргэдийг ипотекийн зээлд хамруулах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. барьж буй иргэд хамрагдаж зээл авах боломжтой болов. Зээлдэгч нь барих орон сууцныхаа зургийг мэргэжлийн байгууллагаар гаргуулан магадлуулсан байх нэг л үндсэн шалгуур үзүүлэлтийг хангах юм.

Тодруулбал, гаргасан зургийг БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн инженерээр хянуулж дүгнэлт гаргуулах юм. Энэ нь нэг талаар тухайн барилга, орон сууц чанартай баригдана гэдгийг баталж, улмаар арилжааны банкууд түүнийг нь хүлээн зөвшөөрч ипотекийн зээлд хамруулах аж. Тэгвэл өмнө нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байснаас хамаарч банкнаас энэ төрлийн зээлийг олгохоос татгалздаг байв.

 Амины орон сууц барьж буй иргэдийг ипотекийн зээлд хамруулна.

Барилгын хөгжлийн төвд амины орон сууцны 20 гаруй зураг бэлгэн болсон байна. . Иргэдээс нэмэлт зардал гарахгүй, ганцхан зүйлд мөнгө зарцуулна. Энэ нь Барилгын хөгжлийн төвийн инженерээр хянуулж дүгнэлт гаргуулсны зардал байх юм. Тодруулбал, амины орон сууцны нийт төсөвт өртгийн 2 хувийн зардал гарна гэдгийг мэдээлж байна. 

Дээр мэдээлснээр зээлийн шалгуур нь одоо хэрэгжиж буй ипотекийн зээлийн журмаар зохицуулагдах юм. Жишээ нь, зээлдэгч давхар ипотекийн зээлгүй байх, 80 метр ам дөрвөлжин талбай бүхий байшинд зээл авах эрх үүснэ. Мөн хашаандаа орон сууц шинээр барьж буй иргэд хамрагдах юм. Аймаг, орон нутагт хашаандаа байшин барих гэж буй иргэд оршин сууж буй аймгийнхаа Барилга, хот байгуулалтын газрын харилцаа, геодези, зураг зүйн газар хандах юм. 

Зээлд хамрагдах иргэд барилгын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулсан байх шаардлагатай. 

“Амины орон сууц” гэдэгт аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон орон сууцны барилгын бие даасан хэсэг бүхий тусдаа газарт барьсан орон сууцны зориулалттай сууцыг хэлдэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.