Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот чиглэлийн 1500 км замыг явган туулж байна. Баянхонгор аймагт LIVETV сурвалжлах баг түүнтэй таарч, хором ярилцлаа.
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоохоор 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд хотоос хөдөлсөн юм. Тэрбээр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулж, онцгой амжилт гаргах мөрөөдөлтэй яваа ахлах ахлагч өнөөдрийн байдлаар 619 км замыг туулаад байна.
Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг "барьж", цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг ч "ойлгуулахаар" зорьжээ.
Тэрээр 7 дугаар сарын 10-ны өдрийн "Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөн гүйж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гүйлтийн пүүз, шоорт футболк өмсгөчмөөр байхын энэ хүнд. 1000 км байтугай 20 км гүйхэд ч энэ хувцас лайтай тээр болохоор харагдаж байна. Эсвэл худлаа шоу юу?/гүйж үзээгүй нөхдүүд дугай байгарай. /
Ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хүртэл 1500 орчим КМ гүйхээр эр зориг гарган гүйхээр Монгол улсын түүхийн олон тэмдэглэлт ойнууд : 1912 оны 8 дугаар сарын 7 -нд Хатан баатар Магсаржавын удирдсан ардын журамт цэрэг Ховд хотыг Манжын амбанаас Чөлөөлж , Ховдын Хязгаарыг Монгол улст нэгтгэсний 109 жилийн ой болон Ардын хувьсгалын 100 жил , Ховд хотын 90 жил, Ардын журамт цэргийн Ховдын хорооны 100 жи зэрэг ойнуудад зориулсан нь түүхэн үйл явдал юм . Амжилт хүсье.