“Муурын шүлжмэл үүр” брэндийг үүсгэн байгуулагч Н.Заяа: Анх хүүхдээ төрүүлээд гэртээ байж байхдаа энэ сүлжмэлийг хараад хийж сурахаар зорьсон. Youtube дээрээс хийх аргачлалыг нь хараад сурсан. Нэг их ашиг орлого олохоос илүү юм хийж сурах юмсан гэж хийсээр байгаад маш олон зүйл хийж сурсан даа.
Эргэн тойрны маань хүмүүс дунд муур тэжээдэг маш олон хүн байдаг. Би бас анх мууртай болчихоод “Нээрээ мууранд зориулсан гоё үүр хийж болох юм байна” гэж бодоод эхэлж байсан. Хамгийн анхны муурны үүрийг маань нэг хүн шууд авсан байдаг. Тухайн үед маш их урам болсон л доо. Хавар тарьдаг модныхоо тайралт хийсэн мөчрийг ашиглаад илүү хөөрхөн дүүжин үүр болгож үзсэн.
Үүнээс гадна чихрийн таваг, цэцгийн савны гадар, хувцасны сагс гээд бүх л зүйлийг хийж байгаа.
Цэцэг тарьдаг хүмүүс хүссэн хэлбэр, өнгөөрөө цэцгийн тавиур хийлгэж болно. Хүмүүс бат бөх талаас нь хэр вэ гэж их асуудаг. Маш бат бөх шүү. Хүмүүс төрөл байхгүй гээд их сэтгэлээр унасан байдаг. Би ерөөсөө тэгэж боддоггүй. Хүнд хоёр гар, хоёр хөл байна. Хийж болох зүйлсийг хийдэг л байхад болно шүү дээ.
Сүлжмэлээр юм хийх нь өөрөө тайвшрал өгдөг. Би өөрөө шөнө юу хийх тухайгаа бодож байгаад өглөө нь босоод шинэ зүйлсийг туршиж үздэг. Нэг хэлбэрийн бясалгал болдог доо. Би удахгүй сургалт зохион байгуулж сурахыг хүссэн хүмүүст зааж сурганаа. Захиалсан хүнтэйгээ тохиролцоод л боломжоороо хийгээд өгчихдөг дөө.
Фейсбүүкийн хаягийг нэг охин маань нээж өгсөн юм л даа. Жаахан хүүхэд болохоор сүлжмэл биш “шүлжмэл” гээд нээчихсэн байсан. Сонирхсон хүмүүс “Муурын шүлжмэл үүр” пейжээр маань зочлоорой.
Холбогдохыг хүсвэл 96512152
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.