Монголд зарагддаг ихэнх шинжлэх ухааны номнууд нь сургуулийн сурагчдад зориулагдсан байдаг. Эдгээр ном нь цэцэрлэгийн насныханд ахадсан дотроо хэтэрхий их хэмжээний, хүнд хэллэг бүхий мэдээлэлтэй байдаг.
Тэгвэл 3-4 насныхан буюу аливаа зүйлийг таньж мэдэх зорилготой байгаа хүүхэд багачуудад зориулан мэдрэлийн эмч Э.Урангоо жирэмсэн байх хугацаандаа “Жаалхан” номыг эмхлэн гаргажээ. Шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээллийг үлгэрийн адал явдлаар дүрсэлсэн учир хүүхдүүд илүү сонирхолтойгоор шинэ мэдлэгийг олж авах болно.
Менежер Э.Уранчимэг: Өнөөдрийн байдлаар "Жаалхан" сансар огторгуйгаар аялсан нь, "ЖААЛХАН" Юрийн ба Цэрдийн галаваар аялсан нь, "ЖААЛХАН" эх дэлхийн түүхтэй танилцсан нь гэсэн гурван цуврал ном худалдаанд гарсан. Манай үлгэрийн номыг орой бүр уншиж өгсөнөөр та хүүхдээ багаас нь шинжлэх ухаанд дуртай болгох суурийг тавьж өгнө гэсэн үг юм. Бидний багадаа унтахынхаа өмнө аав, ээжээрээ уншуулдаг байсан "Өнхрүүш", "Алтан загас" гэх мэт үлгэрүүдийг бид олон жилийн дараа ярих үед үйл явдлыг нь ном уншихгүйгээр сайн санаж байдаг шүү дээ. Орой бүр яриулж өссөн үлгэрийнхээ ачаар хүүхэд тань физикт, одон оронд, химид дурлах боломжтой юм.
Хүүхэд эцэг, эхээсээ дэлхий хэрхэн үүссэн, сансар огторгуйн талаар асуудаг. Тэгвэл хүүхэддээ хялбар аргаар ном уншиж өгөнгөө энэ талаарх мэдээллийг сонирхолтой байдлаар хүргэж болох нээ. Урагдахгүй, норохгүй тул хүүхэд удаан хэрэглэнэ.
Цувралын 1 ном авбал 15.000₮
Цувралын 2 ном авбал 27.000₮
Цувралын 3 ном авбал 37.500₮
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.