Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанд Үндэсний баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотой асуудлыг наадмын комисс танилцуулсан байна.
Тэрээр “Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Харин аймаг, сумдын наадмыг хязгаарлаад байсан бол зарим сайд нараас санал гаргаж долдугаар сарын 20-иос хойш аймаг, сумдын наадмыг тэмдэглэх боломжоор хангана. Ингэхдээ УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа шийдвэр гаргана. Гэхдээ өвчлөлийн байдлыг харж, эрсдэлийн үнэлгээг хийсний дараа эцсийн шийдвэрийг гаргана” гэлээ.
Тэгвэл Үндэсний баяр наадмыг цахимаар тэмдэглэхээр шийдсэн байна. Учир намрын ажил цалгардах тул наадмыг хугацаанд нь хийхээр шийджээ. Тодруулбал, "Хичээл эхлүүлэх, ургац, бүтээн байгуулалтын, өвөлжилтийн бэлтгэл гээд одооноос бэлддэг улирлын ажлууд их байдаг учраас хойшлуулахгүй" гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.