СХД-ийн Замын цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсээс хариуцлагатай эцэг эх байя аяныг эхлүүлж, бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэрэмжлүүлэх үүднээс иргэдэд мэдээлэл өгч, сэрэмжлүүлэх хуудас тараалаа.
СХД-ийн ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Буян-Өлзий: Хүүхдэд ээлтэй жолооч аяны хүрээнд дүүргийнхээ алслагдсан гудамж, замуудад сэрэмжлүүлэх хуудсыг жолооч, иргэдэд тарааж байна. Учир нь бага насны хүүхэд хашаан дотроо, гудамж талбайд зам тээврийн осолд өртөх тохиолдол байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд хүргэж ажиллаж байна.
СХД-ийн ГБХЗХХ-ийн мэргэжилтэн Х.Олзбаяр: СХД-ийн есдүгээр хорооны иргэдэд мэдээлэл хүргэж байна. Зам тээврийн осолд бага насны хүүхдийг өртүүлэх байх тал дээр эцэг, эх иргэн бүрийн хариуцлагын асуудал. Иймд өнөөдөр иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.