Хүчитшонхор захад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, бод, богийн шуллагаа, бэлтгэлийн заалнууд, дайврын заал, бэлтгэлийн өрөө, мах машиндах цэг, гаднаас мах худалдах тээврийн хэрэгслүүд, мах зөөх тэргэнцэр зэрэг зүйлсээс түүврийн аргаар цэвэрлэгээний чанарыг шалгах зорилгоор арчдасын шинжилгээ авсан байна.
Нийт 80 ширхэг арчдас авч, мэргэжлийн хяналтын байгууллагын лаборатрорит шинжлүүлэхэд 62 дээжнээс хоёр төрлийн нян илэрчээ.
Enterbacter spp, Esherichia coli гэх нянгууд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд бөгөөд энгийн үгээр хэлэхэд хүний өтгөн ялгадаст байдаг нянгууд юм байна. Ийм нян нь хоол хүнсээр дамжин хоолны хордлого үүсгэдэг хор уршигтай юм байна.
Е COLI гэж юу вэ? Уг бакерийг Германы эрдэмтэн, бактеролог судлаач Теодер Ешерих 1885 онд судалж байжээ. Мөн уг бактерийг эрдэмтний нэрээр овоглодог төдийгүй “Е” төрлийн савханцар хэмээн шинжлэх ухаанд албан ёсоор бүртгэжээ. Ерөнхийдөө “Е.coli” бактерийн амьдрах хамгийн таатай орчин нь хүний бүдүүн гэдэс. Учир нь “Е.coli” хүний бие организмд бүдүүн гэдэснээс өөр орчинд бараг амьдрах чадваргүй. Учир нь бүдүүн гэдэс биеийн хамгийн дулаан хэсэг аж.
Гэхдээ уг бактерийг биотехнологи аргаар генетикийн өөрчлөлт оруулан үржүүлж болдог. Цусан дахь өчүүхэн бөөмсийг хүртэл устгах аюултай уг бактери нь ядаргаа, ажлын ачаалал болон бусад гаднын хүчин зүйлсээс үүдэж хүний биед нэвтрэх боломжгүй гэнэ. Харин хоол хүнс болон ховор төрлийн хүнсний ногоонд үржих чадвартай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zavaarsiin ter eruul mendiin said asan Monhsaihaniih biz dee ene dee anhaaraach
Заваарсан юм ве ?
Мах зарж байгаа улсууд нь усанд ордоггүй байхаа үнэр танар аймар
ugaasaa zawaan shdee omstson aimaar hertei huwtsasaaraa noiton mah zoogool ywj bdag arail zawaan hynalt tawimaar ym
Тэгээд арга хэмжээ аваач гайхуулаад байгаа юм уу Шалгалтаа байнга явуул тэгвэл зүгээр болно.