Монгол Улс зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнээ эхний ээлжинд вакцинжуулахаар төлөвлөж байсан. Сүүлд 16-17 насны хүүхдүүдийг нэмснээр зорилтот бүлгийн буюу вакцин хийлгэх боломжтой иргэдийг 2.151.545 гэж тооцож байгаа. Эндээс авч үзвэл нэгдүгээр тунд 1.918.397 хүн буюу 89.2 хувь, 1.703.223 хүн буюу 79.2 хувь нь ковидын эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдсан байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Ямар нэг шалтгааны улмаас вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэгт очиж, эмчид үзүүлэн Вероселл, Астразенека, Комирнэти буюу Файзер гэх гурван төрлийн вакцинаас өөрт тохирохыг нь тариулах боломжтой болсон.
Хоёр өөр вакцины тунг хольж хийлгэж болохгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Спутник вакциныг татан авах асуудлаар үйлдвэрлэгч талтай яриа, хэлэлцээр хийсээр буй. Үйлдвэрлэгчийн зүгээс Спутник вакцины II тунг хийлгэх хугацааг 21-90 хоног байна гэж зөвлөсөн.
Архаг суурь өвчин, биеийн байдлын шалтгаанаас улбаалан вакцин огт тариулаагүй хүмүүс дээр дурдсан гурван төрлийн вакцинаас сонгож хийлгэж болно” гэлээ.
Вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн ажилтнууд хэлж байгаа. Олон улсын судалгаануудаас харахад ковид-19-ийн вакцины нөлөө 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байна. Манай улсад халдварын улмаас нас барсан хүмүүсийн 95 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна.
Одоогоор 18-аас дээш насны 300 мянга хүн вакцин тариулаагүй үлдсэн байна. Хэрэв нэгдүгээр тунгаа авсан бол тухайн вакцинаар хоёрдугаар тунгаа авна гэдгийг сануулъя.
Монгол Улсын нийт хүн ам буюу 3.3 сая хүндээ харьцуулахад нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 59%, хоёрдугаар тунд хамрагдсан хүний тоо дөнгөж 52%-ийг эзэлж байгааг дахин сануулъя. Вакциндаа хамрагдаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хаана очиж вакцинаа хийлгэх вэ
али эмнэлэг дээр очих вэ
Тийм сонголттой хийж байгаа юм алга. Бүх газар хужаа хор шахаж байна. Астразeнeка сураг алга. Файзeр зорилтот бүлэгт гээд хөдлөхгүй байна. Худлаа ярьж ам ажил нь зөрөх юм.