СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-23

🔴 LIVE: 2213 тохиолдол нэмэгдэж, халдварын тоо 100 мянга давлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2213 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 100,263 болж байна. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:

  • Эмнэлгээс шалтгаалах-9 (Нийт-202)
  • Зөөвөрлөгдсөн-1 (Нийт-554)
  • Улаанбаатарт-1179 (Нийт-81.150)
  • Орон нутагт-10.24 (Нийт-18.309)

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.  Улсын хэмжээнд нийт нас баралт 469 болоод байна. Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 620, гэрийн хяналтаас 569 иргэн эдгэрсэн байна.

Хөдөө орон нутагт 24 цагийн хугацаанд 1024 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:

  • Баянхонгор аймаг-154
  • Говь-Алтай аймагт -64
  • Говьсүмбэр аймагт-15
  • Дундговь аймагт-36
  • Увс аймагт-54
  • Хөвсгөл аймагт – 72
  • Баян-Өлгий- 3
  • Ховд аймагт- 46
  • Дархан-Уул аймагт – 58
  • Орхон аймагт – 149
  • Төв аймагт – 54
  • Завхан аймагт- 30
  • Сүхбаатар аймагт – 49
  • Сэлэнгэ аймагт-  42
  • Архангай аймагт -22
  • Булган аймагт -31
  • Өвөрхангай аймаг- 40
  • Хэнтий аймагт- 75 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 12479 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8070 нь хөнгөн, 3149 нь хүндэвтэр, 1053 нь хүнд, 207 нь маш хүнд байдалтай байна. 

Сүүлийн 24 цагт  улсын хэмжээнд 9319 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.