Оюутны өргөө дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэж, өнөөдрөөс эхлэн онош батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч энд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гурван давхарт, ахмад настнуудыг дөрвөн давхарт тусгаарлах юм. Мөн зургаан давхарт яаралтай тусламжийн тасгийг байгуулжээ. Хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлдсэн.
Хүсэлт өгсөн болон гэртээ тусгаарлагдах боломжгүй хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.