УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Б.Пүрэвдорж гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 17-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн гол агуулга нь хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдүүдэд онцгой албан татвар ногдуулах юм.
2020 онд түлш нефтийн хүнд фракц, нафта, алкалит, керосин гэсэн дөрвөн бүтээгдэхүүн нийтдээ 210 мянган тонн орж ирсэн бөгөөд үүгээр тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой.
Цаашлаад энэ төрлийн бүтээгдэхүүн дизелийн түлшнээс 100 орчим ам, доллараар хямд байдаг тул аж ахуйн нэгжүүд үүнээс зөрүү ашиг олдог гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн хэллээ. Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, "Энэ хуулийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн заалтыг дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Заавал 8сарын1 байдаг нь юу юм бэ тэр болтол хуурамч шатхуун хий гээд бгаа юм болов
Энэхүү хуурамч буюу октан дээшлүүлэгч гэж олон жил оруулж Гаалийн нэг газрын дарга байсан Д.Эрдэнэсүрэн эгчээс, мөн зохион байгуулалтад орсон гаалийн төв лаборатори, бусад хүмүүсээс машинаа эвдлүүлсэн иргэд хохирлоо барагдуулах эрхтэй.
Хуурамч бензин гэж байдаг бол едийд Монголын бух машин эвдэрмээр юм, энэ нэг л биш дээ, онцгой албан татварыг ийм зуйлд оногдуулдаг гэж уу, хуул зуйн ундэслэл нь нэг таарахгуй байх шиг
Benzin uildverleliin neg ch gesen damjlagiig mongoldoo hiij baihad teneg hognuud huuramch ch geh shig manai neftiin uildver bas l iim yum hiine dee huuramchaar