Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Z Generation”-ий төлөөллийг энэ сарын 4-ны өдөр хүлээн авч уулзсан. Уулзалтаас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл тус клубт элсэх хүсэлтэй залуусыг албан ёсоор бүртгэж эхэлсэн байна.
Уг клубт элсэх хүсэлтэй 1996-2005 онд төрсөн хэн бүхэн энэхүү өргөдлийн маягтыг бөглөснөөр нэг баг, хамт олон болж ажиллах боломжтой.
Та өргөдлийн асуултад крилл үсгээр, заасан үгийн тоонд багтаан хариулна уу. Энд дарж өргөдлөө бөглөнө үү.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 7 сарын 7-ны 23:59 цаг
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд үүсэн байгуулагдаж буй "Gen Z" клуб нь Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрт шинэ, залуу үеийнхний дуу хоолойг сонсож, санал бодлыг тусгах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг залуучууд, өсвөр насныханд хүртээмжтэй хүргэх зорилготой юм.
Клубийн сонгон шалгаруулалттай холбоотой асуух зүйл байвал 99155577, 80622582, 86806488 утсаар болон enkhjin@pmo.gov.mn хаягаар ажлын цагаар холбогдоно уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эхлээд биеэ зас, дараа нь гэр зас залуучуудаа тэгээд улс төр лүү ор, юу юугүй цүнх барьж гүйж болохгүй, юун том амбиц вэ
Ene nam 100 jil vneheer sain tarhi ugaaj irsen bga ym zalgamj halaagaa 1 angias ni barag beldeed bga ym da