СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-06-22

Бичлэг: Хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын захиргааны шинэ байранд яаралтай ор дэлгэх үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн билээ. .

Энэ хүрээнд өчигдрөөс эхлэн тус байранд 145 ор дэлгэн “Яаралтай тусламжийн түр төв”-ийг байгуулж буй юм. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тус эмнэлэгт очиж ажиллалаа. “ Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлсэн юм. Тэрбээр дүүрэг, харьяалал харгалзахгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, дүүргийн эмнэлгүүдэд ор гармагц дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлнэ гэж байлаа.

Шаардлагатай тохиолдолд дахин ор дэлгэх хангалттай орны нөөц болон зай, талбай байгаа ч хүний нөөц дутмаг байгааг албаныхан хэлж байлаа.

Тус эмнэлэг нь маргааш гэхэд өвчтөнүүдээ хүлээн авах боломжтой бөгөөд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудаас бүрдсэн 180 гаруй эмч, сувилагч ажиллах юм байна.

Засаг даргын шуурхай хуралдаанаар дүүрэг бүр нэмж ор дэлгэх тал дээр судалгаа хийх, яаралтай зохион байгуулах үүрэг чиглэлийг дүүргийн удирдлагуудад өгсөн. Тиймээс нэг иргэний амь насыг алдахгүйн тулд бүхий л нөөц боломжоо дайчлан, ор дэлгэх, өвчтөн хүлээн авах ажлаа шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Харин Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Энхтуяа “Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, халдварын тохиолдол ихэссэнээр ачаалал маш их нэмэгдсэн. ” хэмээв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар улаан бүсэд орж ажиллах амаргүй үүрэг, хариуцлага хүлээж буй эмч эмнэлгийн ажилчдад талархал илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.190.131

Магтуулах гд байгаа юм уу энэ чинь арчаагүй чадваргүй гэдгийг л баталж бна харамсал гутаишиг шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.