УОК-ын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн Доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.
Эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдлыг тооцоолж үзээд "хөл хорих нь зөв" гэсэн зөвлөмж хүргүүлсэн. Бид халдварын тоо зургаадугаар сарын 15-аас буурна гэж тооцоолж байсан боловч тодорхой үйл ажиллагаануудаас болж тооцоолсондоо хараахан хүрч чадаагүй. Гэхдээ сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад халдвар зургадугаар сарын 18-аас буурсан харагдаж байна.
Бидний тооцоолж байгаагаар долоо болон наймдугаар саруудад халдварын тоо тогтвортой буурна. Гэхдээ хөл хорио тогтоовол халдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж, зөвлөмж хүргүүлсэн байгаа.
Хэрвээ хөл хорихгүйгээр цааш явбал эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нас баралт тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Иймд эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн бууруулж, нас баралтыг багасгахын тулд хөл хорих хэрэгтэй.
-Хөл хорио тогтоовол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Заавал хөл хорио тогтоох шаардлага бий юу?
-Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долоодугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн.
-Хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдлын тоо хэрхэн өөрчлөгдөх вэ?
- 2021 оны аравдугаар сарын 1 гэхэд халдварын тоо дээд хязгаар нь 220 мянгад хүрнэ. Харин 10-16 хоногийн хөл хорио тогтоовол 170-180 мянга хүртэл буурах тооцоолол гарсан. Нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Долоодугаар сарын эхээр нас баралтын тоо нэмэгдэнэ. Хөл хорио тогтоовол наймдугаар сард халдварын тохиолдлын тоо буурна.
Бидний тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүний гуравт нь дархлаа тогтож, нэгд нь тогтохгүй байна. Үүнээс харвал вакцин хийлгэх насны 2 сая хүний 1.5 сая нь вакцины дархлаатай болно. Сүргийн дархлаа тогтоохын тулд 3.2 сая хүний 2.24 сая нь дархлаатай болох хэрэгтэй. Одоогийн байдлаар бидэнд сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
юу ч хийж чадахгүй мэдэхгүй хэдэн нөхөд ёстой нэг ард түмэнээр туршилт хийж дууслаа.аль эрт л орос вакцин ав гэж байхад нэг л их том толгойлсон нөхөд.тэр үед аваад хийсэн бол аль эрт израль шиг болчихсон байх байсан юм.одоо улсаараа нэг тараачихаад хөл хориод ч нэмэргүй.8-80 настангууд ид агаар нар салхи нь хэрэгтэй байхад хоригдоно гэж үү.евро 2020 хөлбөмбөг хар да эрхэм эрдэмтэд ээ.
Хурдан хөл хориогоо хийгээчээ хүмүүс үхээд ард түмэн туйлдлаа,худал ярьж бхаар дорвитой хөдөл.
Hyatad vaktsin horloge zogsoo
Naad hyatad vaktsin chini 10 huvi ch hamgaalj chadahgui bna Ur dun ni beleehen haragdaaj baihad dahiad hyatadiin Mongold beltgegdsen horiig ard tumend shahaad baigaa tur zasag UIH iig tsumiig ni taraa! Baruun Evropiin ornuud Hyatadiin vaktsiniig shinjilj uzeed chanar ur dun muu bna geed Hyatadiin vaktsiniig zuvshuurch ard tumendee hiilguuleegui, ard tumnee hairladag uls ornoo gesen setgeltei udirdagchidtai baigaagiin shinj.Belgi ulsad vaktsinjuulalt 1 gehi tun hun amiinhaa 55huvias deesh 2 dahi tun hun amiinhaa 35 huviar hamruulsan baihad udurt haldvar 470 ,sehuun amdruulah tasagt 206hund uvchtun ,emnelegt hevtej baigaa kovidiin haldvartai humuus 470 bna Belgi uls 11 saya hun amtai .Belgi uls hun amaa pfizer,moderna,astra zenecagaar vaktsinjuulsan humuus hartsuulalt hiij haraasai,Belgiin erdemtediin udirdlagaar hul horionii deglem vaktsinjuulalt ,arga hemjee test zuvluguu zereg buh yumand erdemted oroltscon
Орсууд өөрсдөө хийлгэхгүй байна гэж ярьлаа. Манайхан л үхтэлээ шүтчих юм.
Вакцин л бол вакцин. Манайхан хэт туйлшрах юм. Хятдын эм танг өчнөө ууж эмчлүүлдэг байж. Тэрбум хүнээ вакцинжуулаад байгаа улс манай хэдэн хүн дээр туршиж яах юм.