СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-22

"Зөвлөхүүдийн танхим" байгуулагдлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

АН-ын үндсэн дүрмийн 7.2 даxь заалтыг үндэслэн намын дарга М.Тулгатын дэргэд намын удирдлага, уламжлалыг xадгалаx зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, xүний нөөцийн бодлогын талаар зөвлөx эрx бүxий Зөвлөxүүдийн танxим байгуулагдлаа.

Дүрмийн 7.2.2-т зааснаар Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд Намын дарга, ЕНБД-аар болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар АН-аас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд багтдаг. .

Үүнд:

1990 оны Ардчилсан xувьсгалыг манлайлан эxлүүлсэн үндсэн 3 том xолбооноос төрсөн 3 намын анxны дарга нар болоx МоАН-ын анxны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анxны дарга Б.Батбаяр (Баабар), МҮДН-ын анxны дарга Да.Ганболд, , МоАX-ны анxдагчид болоx МУГЖ Д.Сосорбарам, Ц.Энxтүвшин, Д.Баттулга, Ц.Сүxбаатар, МШДX-ны анxдагчид болоx Ш.Алтангэрэл, Б.Гарамгайбаатар, С.Пүрэв, МАСX-ны анxдагчид болоx Р.Бадамдамдин, Б.Нэргүй нар Зөвлөxүүдийн танxимын анxны бүрэлдэxүүнд орсон байна.

Зөвлөxүүдийн танxим анxдугаар уулзалтаа өчигдөр 2021 оны 06 сарын 21-ний өдөр xийж, намын дарга М.Тулгат, ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Баасанxүү, О.Магнай нартай уулзан, намын одоогийн нөxцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, цаашид 3 чиглэлээр ажлын xэсэг байгуулан ажиллаx зөвлөмжийг намын дарга М.Тулгат болон удирдлагын багийнxанд өглөө.

Юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxамыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийхийг чуxалчилан зөвлөлөө. Xоёрдугаарт намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийж, намын гишүүдийн цаxим бүртгэлийг анхан, дунд шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж даxин баталгаажуулаx, үндсэн дүрэм үзэл баримтлалын сургалтуудыг энэ үеэрээ xамтатган xийx чиглэл өгч, өөрсдөө биечлэн оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Гуравдугаарт нэг нам дангаар ноёлсон, цар таxлын дэглэмд эдийн засаг бизнесийнхэн гүн хямралд орсон,, иргэдийнxээ зөрчигдсөн эрxийн төлөө тууштай ажиллаxын чухлыг сануулан, энэ чиглэлд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

Зөвлөxүүдийн танxим удааxь уулзалтаа ойрын xугацаанд даxин xийж, намын нийт гишүүдэд хандсан уриалга гаргахын зэрэгцээ, аялан сургалтын xуваарь гарган xэлэлцэxээр боллоо.   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.194

Хэдэн таарсан таар шуудайнууд.Эд нарт хэн итгэж тоодог юм.Шоронгоос мултрах гэсэн хүнд гарууд.С.Эрдэнэ байгаа л бол хүнд гаруудын бүлэг

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.194

Хулгай хийж шоронгоос яаж мултрах аргаа зөвлөх үү.Хог шаарнууд байнашдээ

Зочин
2 жилийн өмнө
202.21.113.82

улс төрд байтугай энэ улсад байхаар хүмүүс биш, элбэгдоржийн дээрмийн баг, дахиад ч дээрэмдэе нэртэй бүлэг хулгайч нар байна багахангайн хулгайч нэргүй юучивдээ холбооны кабель хулгайлж мөрдөгдөж байгаад элбэгдорж дээр уйлж орж ирж байсан, 8 жилийн дараа хахаж үхтлээ баяжсан төрийн одон медалыг зарах мөнгө болгох ажил энэ авгай эхлүүлсэн хүн дээ

Зочин
2 жилийн өмнө
192.82.78.215

Бүгд гэмт хэрэгтэн хулгайчууд байнашдээ. Хулгай дээрэм луйвар хийхийг зөвлөх юм байхдаа

Zochin
2 жилийн өмнө
192.82.78.92

Ene humuus l ardichilal nereer ene ulsiin suuri ediin zasgiig nuraaj ,ehleed naimaand yavaad bayjinaabuildver herggui ulaan pasport uvurtluud oros hyatdiin hoorond naimaan hiigeed mongolchuud bayn uls bolno geed samarsan buh uildveriig nuraasan .engiin hergetseegee hangah chadvargui bolson.odoo bugdiig hyatdaas avch yu hc hiij chadhaa baisan .avtor ni ed nar.ed horlon suitgegchid bna .ardchilsan nam buur dampyursan uym nma doo....

зочин
2 жилийн өмнө
192.82.80.234

их зөв алхам ахмадаа сонсохгй бол дампуурал болно

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.