Засгийн газар вакцинд хамрагдсан иргэдээ урамшуулж, 50 мянган төгрөг олгож буй. Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлгийн 60 хувь нь буюу 2.1 сая хүн вакцинд хамрагдах тооцоо бий. Тэдний 1.8 сая буюу 88.6 хувь нь вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаж, 50 мянган төгрөг авчээ.
Өнгөрсөн долоо хоногоос жирэмсэн эмэгтэй, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна. Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд урамшууллын 50 мянган төгрөг олгоно гэж Сангийн яамнаас мэдээлэв.
Монгол Улсын иргэн бүрт вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг дансаар олгоход ямар ч асуудалгүй. Өмнө нь 300 мянган төгрөг олгосон данс буюу хүүхдийн мөнгөний дансаар олгож байна.
Монгол Улс 1.1 сая хүүхэдтэй. Тэдний 219 мянга орчим нь 15-18 насныхан. Статистик мэдээллээр, 10-14 насны 299512, 5-9 насны 388928, 0-4 насны 381639 хүүхэд бий. Цар тахлын үед эрсдэлд байгаа хүүхдүүдээс эхний ээлжинд ийнхүү 16, 17 настнуудыг вакцинд хамруулж эхэлсэн бол удалгүй 12 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар Эрүүл мэндийн яам, Засгийн газар төлөвлөөд буй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
50k awaagui hun yaj awah we
50k awaagui hun yaj awah bas yaj shalgahwe
My 50k oroogvi shvv dee 2 tun xiilged 2 sar bolloo tag chig shvv