Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11765 сорьцод шинжилгээ хийхэд 2231 коронавирус илэрлээ. Бүгд дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн 8 ажилтан ажлын байран дээрээсээ халдвар авсан байна. Улаанбаатарт 1289, хөдөө орон нутагт 934 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын тоо 98050 боллоо.
Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 55-83 насны 12 иргэн нас барлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Улсын хэмжээнд нийт нас баралт 459 болоод байна. Мөн ковидын бус шалтгаант нас баралт хоёр бүртгэгдлээ.
Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 585, гэрийн хяналтаас 301 иргэн эдгэрсэн байна. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 64354 боллоо.
Хөдөө орон нутагт 24 цагийн хугацаанд 934 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Улсын хэмжээнд 12415 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 7967 нь хөнгөн, 3087 нь хүндэвтэр, 1140 нь хүнд, 221 нь маш хүнд байдалтай байна. Вакцинжуулалтын явцын тухайд сүүлийн хоногт улсын хэмжээнд 10438 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.