"Хаппи веритас" эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, хүний их эмч Ж.Амарсанаатай вакцины үр нөлөөллийн талаар ярилцлаа.
Ж.Амарсанаа: Миний хувьд Энэтхэгийн вакцин хийлгээд хоёр сар болж байна. Бүрэн тунд хамрагдсаны дараа дархлаа маш сайн тогтсон байсан бол сүүлд дахин үзэхэд дархлаа унасан байсан. Энэ нь эрдэмтдийн зүгээс вакцины дархлаа насан туршид нь барихгүй хамгийн дээд тал нь 6 сар барина гэж үзсэн дээ таарч байна.
Вакцин зөвхөн халдвар авахаас хамгаалахаас гадна нь хүндрэл, нас баралтаас хамгаалдаг. Тэгвэл хамгийн хэцүү асуудал нь вакцин халдвараас хамгаалж чадахгүй харин нас баралт, хүндрэлээс хамгаалж чадаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй.
Тэгэхээр вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн өөрсдөө өвдөнө, бусдад тараах учраас хувийн ариун цэвэр, сахилга бат гэдгийг маш сайн сахих хэрэгтэй. Цаашид дутуу дархлаа тогтсон иргэдэд гурав дахь тунг хийх эсэхэд төр засаг анхаарах зайлшгүй шаардлага үүсэж байна.
"Хаппи веритас" эмнэлэгт вакцины үр дүнг, дархлаа хэр тогтсоныг оношилж байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол халдварын тархалт нэмэгдэж, эмч нарын тоо цөөрч байна.
Коронавирусийн халдварын эсрэг арбидол эмийг иргэд хэрэглэж байна. Энэ эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна. Ер нь халдвар авсан иргэдийн хувьд архаг ядаргаанд орж, сульддаг байгаа. Түүнчлэн мэдрэлд нөлөөлж, сахарын өвчин нэмэгдэж байна.
Арбидолыг яг өвчилсөн хүмүүс уух ёстой. Оношоо тодорхойлж байж уух хэрэгтэй. Архаг сульдаа архаг ядаргаа огт зүгээр болж өгдөггүй. Тархи сэтгэц мэдрэлд онцгойлон гэмтээдэг вирус сахарын өвчин нэмэгдэж байна.
Түүнчлэн монголчууд хоолондоо төрөл бүрийн амтлагч хэрэглэх болсон нь ходоодны шарх үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Амтлагчууд нь ходоодонд цочроо өгч гэмтээдэг байгаа. Ер нь ходоодонд халтай болгоныг бид хэрэглэж байна. Ходоодны өвчинг оношлох хэцүү. Хамгийн сайн арга нь ходоодны дуран байдаг. Манай эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй оношилж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яг үнэн 2 тунгаа хийлгээд мөн дэглэмээ сахиад ажил гэр, номин гэсэн маршрутаас өөр газар яваагүй хурал цуглаанд оролцдоггүй хүмүүсийг коронотой гээд тусгаарлагдсан үүнийг сайн ойлгохгүй байна. Нэг хүн нь 2 шинэжилгээн дээр сөрөг гараад 3 дахь дээр нь эерэг гэсэн нь ямар учиртай юм болоо. Ердөө ойлгохгүй байна. 3 хүн 2 тунгаа хийлгэсэн, 1 хүн нь 1-р тунгаа хийлгэсэн байсан 4 хүн 4-лээ коронотой гээд байгааг ердөө ойлгохгүй одоо бид яах ёстой юм болоо. Дахин вакцинд хамрагдах юм уу? эсвэл ингээд болох юм болов уу? өөр вакцин хийлгэвэл яах юм бол зарим хүмүүс хамгаалалт тогтоогүй гээд байх юм эсрэг биетээ хэд хонож байж үзүүлэх юм бол.