Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 11295 үнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2268 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинэ тохиолдлын 1404 нь нийслэлд, хөдөө орон нутагт 864 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 95 033, эмнэлгээс шалтгаалсан 185, зөөвөрлөгдсөн 553, Улаанбаатарынх 78682, орон нутгийнх 16351 болж байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт тохиолдол 95819 болов.
Харин сүүлийн 24 цагт 247 хүн эмнэлгээс гарснаар нийт 63945хүн эдгэрчээ. Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 42-80 насны 11 хүн өчигдөр нас баржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.