АНУ-ын эрх баригчид өнгөрсөн бямба гаригт Ираны ерөнхийлөгчийн сонгууль тус улсын нийгэмд эрх чөлөөтэй болон шударга байх баталгааг хангасан зөв нөхцөлд явуулаагүйд харамсч байгаагаа илэрхийлжээ.
CNBC телевизээр мэдээлснээр энэ нь АНУ-ын Төрийн департаментын зүгээс Ираны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ибрагим Раисигийн талаар мэдээнд өгсөн анхны хариу үйлдэл юм. Мөн тэрээр ялалт байгуулснаар түүний өмнөх ерөнхийлөгч асан Хасан Роуханигийн найман жил хэрэгжүүлсэн шинэчлэлийг зогсоож байгаагаас гадна тус улсын шашны байгууллагыг төлөөлдөг хатуу бодлоготой Засгийн газрын удирдлага буцаж ирж байгааг илэрхийлж байгаа аж.
Харин Ираны сөрөг хүчнийхэн хамгийн багадаа хүн амынх нь 10 хувь нь шинэ ерөнхийлөгч Ибрагим Раисийг дэмжиж саналаа өгснийг зохиомлоор нэмэгдүүлсэн сонгуулийн санал хураалтын багт наадам гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Х.ОЮУНБОЛД
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.