Сүүлийн долоон хоногт КОВИД-19 халдварын шинэ тохиолдол манай улсад өдөрт дунджаар 2500 гаруй болоод байна. Үүнтэй холбоотой НЭМС-ийн багш Г. Жаргалсайхан өөрийн хийсэн судалгааг танилцуулжээ.
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ МАСК ЗҮҮХ. Бид гудамжинд маск зүүж байгаа хэрнээ ажил дээрээ очоод маскаа авчихдаг. Гэтэл гадаад орчинд халдвар тархах магадлал 10 хүрэхгүй хувь байдаг. Харин дотоод орчинд ойролцоогоор 8 цагийг ажлынхантайгаа өнгөрүүлэх ба энэ нь маск зүүсэн ч агааржуулалтгүй бол хангалтгүй гэсэн үг.
Өнөөх л улиг болсон 3 С зарчим (зай барих, олон хүн цугласан газраар зорчихгүй байх, битүү орчинд байхаас зайлсхийх). Хүн бүрийн амны уншлага болсон хэдий ч одоог хүртэл үр дүнтэй арга хэмжээ хэвээр байгаа.
ӨӨРИЙН ЭРСДЛИЙГ ТООЦОХ. Би хаана, хэнтэй, ямар хугацаанд хавьтал болж буйгаа үргэлж тооцох. Хавьтал болсон хугацаа, хэр зайнаас харьцсан, маск зүүсэн эсэх нь таны халдвар авах эрсдлийг тодорхойлно.
СУПЕР ТАРААГЧИД.
Нийт халдварын тохиолдлын 80 хувийг халдвар авсан хүний ердөө 20 хувь нь тарааж байдаг.
Тухайн халдвар авсан хүний биеийн онцлогоос хамаарч амьсгалаар ялгарах вирусийн тоо бусад халдвартай хүнтэй харьцуулахад хэдэн 100 дахин өндөр байдаг. Тийм ч учраас олон хүн цугласан газраар битий зорч гэдэг нь тэнд супер тараагч байх магадлал төдий чинээ өндөр байна гэсэн үг юм.
ВАКЦИНЖУУЛАЛТ ХАМГИЙН САЙН АРГА ХЭМЖЭЭ МӨН ХЭДИЙ Ч ТӨГС НЬ БИШ. Вакцинд хамрагдсан хэдий ч халдвартай хүнтэй удаан хугацаанд амны хаалтгүй харьцсан тохиолдолд халдвар авах л болно. Хүний биед халдварын босго тунг 300-400 (зарим судалгаануудад 1000 хүртэл) вирус агуулсан бичил дусал (аэрозоль) гэж үзэж байна.
Халдвартай хүнтэй богино хугацаанд харьцсан бол та вакцины тусламжтай халдвар авахгүй байх боломжтой (өөрөөр хэлбэл вакцины үр дүнд үүссэн эсрэг биеүүд орж ирсэн вирусийг таньж саармагжуулна).
Харин удаан хугацаанд (20-30 минутаас дээш) харьцсан тохиолдолд вакцины дүнд үүссэн эсрэг бие таныг халдвараас хамгаалахад хангалтгүй.
Сүргийн дархлаа тогтох хувь тогтмол биш байдаг ба reproduction number буюу 1 хүн хэдэн хүнд халдвар тарааж байгаагаас хамаарна. 1 хүн олон хүнд тараах тусам сүргийн дархлаа тогтох хувь нэмэгдэнэ гэсэн үг.
ВАКЦИНЫ ХАМРАГДАЛТ. Үр дүн сайтай вакциныг цөөн тооны хүн амд хийхийн оронд үр дүн бага, дунд (бага ч гэсэн хүндрэлээс 100% сэргийлнэ) вакциныг олон тооны хүн амд хийх нь халдварын тоог илүү үр дүнтэй бууруулж байгаа судалгаа бий. Нийт хүн амын 20% тутмыг вакцинжуулахад вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дунд халдвар тархах эрсдэл 2 дахин буурч байжээ. Сүргийн дархлаа тогтоох гол санаа, зорилго үүнд л бий.
ДУЛААНЫ УЛИРАЛ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН. Сонирхолтой нь гадаах орчны температур нэмэгдэхэд халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа судалгаанууд гарсан байна. 2020 оны зун мөн л дэлхий даяар халдварын тоо буурсан. Үүнд гэхдээ хүмүүс дулааны улиралд дотор орчинд байхаас илүү гадна орчинд байхыг илүүд үзэх зэрэг бусад хүчин зүйлс ч нөлөөлсөн байх.
ӨӨРИЙГӨӨ ТОГТМОЛ ШИНЭ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ. Дэлхий дахинаа шалгарсан КОВИД-19 халдварын эсрэг арга хэмжээнүүд: Вакцинжуулалт, хөл хорио, маск зүүх/3 С зарчим, мэдээлэл/судалгаа. Эхний 3 арга хэмжээний хувьд харьцангуй тогтвортой байдаг бол 4 дэх арга хэмжээ буюу мэдээлэл, судалгаа байнга шинэчлэгдэж байдаг.
Тиймээс мэдээллийн найдвартай эх үүсвэрээс (WHO, covidrference.com) үргэлж КОВИД-19 эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар уншиж судлан ойр тойрны хүмүүстээ хэлж өгч байх хэрэгтэй. Вакцины үр ашгийг бид төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь бас л үүнтэй холбоотой.
ВИРУСИЙН МУТАЦ. Вирус мутацид орсноор халдварлах шинж чанар, хүндрэх эрсдэл нь нэмэгдэж байна. Манай улсад ойр ойрхон вирусийн РНХ дарааллыг тогтоох боломжгүй учраас вирус мутацид орох тусам бид хувь хүний түвшинд авах арга хэмжээг улам сайжруулах шаардлагатай.
КОВИД БА СЭТГЭЛ ЗҮЙ. Халдвар аваад эдгэсэн хүмүүсийн дунд сэтгэл гутралд орох тохиолдлууд өндөр байгааг судалгаануудаар тогтоосон. Тиймээс төр засгаас иргэдийн сэтгэл зүйд анхаарах хэрэгтэй болов уу.
ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД ТӨЛӨВЛӨЛТ. Өөрийнхөө эрсдлийг тооцож хавьтал болсон гэж үзэж байвал гэр бүлийн гишүүдээсээ өөрийгөө тусгаарлах (ялангуяа өндөр настай, архаг хууч өвчинтэй гишүүдээс). Шинж тэмдэг эхлээд эхний 1-3 хоногт л вирус их хэмжээгээр ялгардаг ба энэ үед л өөрийгөө (гэртээ эсвэл өөр газар) тусгаарлахад илүү анхаарах хэрэгтэй.
ЖИЧ: Дээрх бүх тоо баримт, судалгааны үр дүнг covidreference.com вэбсайтаас авсан болно. Та бүхэн өдөр бүр орж шинэ судалгаануудтай танилцаж байгаарай. Эрүүл энхийг хүсье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Delhii ertunts deer turs yum baihgui .Gehdee Pfizer ,moderna Astra zeneca zereg vaktsinuudiig hereglesen uls ornuud virusiin haldriig buuruulj ,haldvriig hyanaltandaa sain avch chadaj baigaa ,endegdliig mash sain buuruulsan .Edgeer vaktsinuud ur dun saitai,haldvraas,ilersen huvildruudaas sain hamgaalj edgeer vaktsinii 2 tun hiilguulsen humuus haldvar avahgui baigaa.Unen gej baidag bol delhiin ornuud uneniig heluulehguigeer haruulsan baih shuu.Bid yamar hari garig hoid solongosd amdarch baigaa bish
Тэгээд тэр вакцинууд чинь хаана байна. Байхгүй юмыг улиг болтол яриад хоосон суух чинь солиорол.