Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 12 865 хүнд хийхэд 2635 нь эерэг гарлаа.
Эдгээр нь дотоодод халдварласан тохиолдол бөгөөд 1877 нь Улаанбаатар хотод, 758 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт тохиолдол 91151 болов.
Шинжилгээнд батлагдсан тохиолдлын эзлэх хувь тавдугаар сарын 15-нд 9.2 байсан бол энэ сарын 16-нд 20.7 болж, нэг сарын хугацаанд 2.3 дахин өссөнийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт 35-85 насны 14 хүн “Covid-19” өвчний улмаас нас барлаа.
Сүүлийн 24 цагт халдвар аваад эмчлүүлж байсан 747 хүн эдгэрч, 600 нь эмнэлгээс, 147 нь гэрийн хяналтаас гарчээ. Одоогоор эмнэлэгт 11 435 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 7211 хүний биеийн байдал хөнгөн, 2917 нь хүнд, 1090 нь хүндэвтэр, 217 хүн маш хүнд байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.