Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэрийн-Ам” гэдэг газар “Туул” голын усын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг энэ сарын 19-ны 21:50 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:58 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн /Б 22 настай эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ “Туул” голын усанд живж, салаа руу урсан орж эсэн мэнд байхад нь аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 27 дугаар байранд бага насны хүүхэд дулааны шугамын завсар хөлөө оруулж гацаасан тухай дуудлага иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 16:48 цагт очиход тус тоотод Б /1 нас 11 сартай, эмэгтэй/ хана, дулааны шугам хоёрын завсар хөлөө оруулж гацаасан байсныг тэлэгч багаж ашиглан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.