ТЦА-аас "Аюулгүй зогсоолоо бий болгож хүүхдээ хамгаалъя" уриатай аюулгүй зогсоолуудыг бий болгож байна.
Учир нь хөдөө орон нутаг, гэр хороололд хүүхэд тоглож байгааг анзааралгүй хөдөлгөөн эхлүүлснээр хүүхдийг мөргөж гэмтээх, амь насанд нь аюул учруулах тохиолдол их байдаг.
Ухарч байхдаа хүүхэд дайрсан хэрэг 2020 онд 23 гарсан бол 2021 он гарснаар 5 осол гарчээ.
"Аюулгүй зогсоолоо бий болгож хүүхдээ хамгаалъя" Хүүхдэд ээлтэй жолооч аяны хүрээнд хөдөлгөөн эхлэхдээ хүүхдээ дайрч мөргөх эрсдлээс сэргийлэх зорилгоор аюулгүй зогсоолтой болцгооё уриалгад өнөөдрийн байдлаар Өвөрхангайчууд, Дорнодчууд, Баян-Өлгий аймгууд нэгдээд байна.
Моринд хүүхэд өшиглөгдөж гэмтэл бэртэл авдаггүй нь морины уяаг аюулгүй гэрээс зайтай газарт байрлуулдаг. Хүүхэддээ морины уяа руу очвол аюултайг урьдчилан сануулдаг тул аюул учирдаггүй.
Яг үүнтэй адил автомашинаа аюулгүй зогсоол байгуулж зогсоодог болоё үр дүнд нь хүүхэд хөдөлгөөн эхлэж байгаа автомашинд дайрагдахаас сэргийлэх боломжтой юм.
Гэр хорооллын хашаа болон зогсоол талбай дээрээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ ЗААВАЛ тойрч шалгаж байх
Иргэн та ч бас өөрийн ойр орчим "Аюулгүй зогсоол" бий болгоорой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.