Улсын онцгой комиссын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас удааширч буй Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг эрчимжүүлэх, БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ирэхээр хүлээгдэж буй чингэлгийн эрчмийг сайжруулах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулж, томилон ажиллуулж байна.
Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох хүмүүсээс бүрдсэн Шуурхай бүлгийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж байсан 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөгөөр хүлээн аваад байна.
Эрээн өртөөнөөс энэ сарын 9-17-нд буюу 9 хоногийн хугацаанд импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ.
Ингэснээр 2021 оны 06 дугаар сарын 08 хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илгээдэг байсан нь 2 дахин нэмэгдээд байна.
Мөн Эрээн өртөөнөөс сүүлийн 7 хоногт автомашинаас вагонд ачигдан 125 вагон ачаа орж ирснээс 16-нд 41, 17-нд 33 вагон орж ирсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад 2 дахин нэмэгдээд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хилээр бараа авахгүй 1-2 сар хаачихвал өлсөөд үхэх үү?
shuud utgaaraa buh yumnii une usnu chinii mungu yu ch bish bolno goyu bandia
Ямар тэнэг зүйл асуудаг юм
Сүүлийн 7 хоногт Тяньжин хотын Xingang боомтоос нэг ч галт тэрэгний цуваа хөдлөөгүй харин транзит ачаа гарсан нээх ажил хийчихсэн юм шиг худал мэдээлэл тавихаа болио хө
Ene bol uneheer tur zasgiin hiih ajil, hamag umaa huviin hevshild uruulched tatvar yaj avah uu yund zartsuulah uu gedeg l bodloosoo salaad hamtdaa jaahan ajilaval
hud medeellee odoo boli tehui
Jil buriin udiid iim hemjeegeer l irdeg ter hemjeendee l irj bndaa