“Covid-19” халдварын үед яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторийн баг нийслэлийн зургаан дүүрэгт өнөөдрөөс ажиллаж эхэлсэн.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх 119 лавлах төвийн хоёрдугаар шугам ажиллаж байгаа бөгөөд “Covid-19” халдварын эмнэлзүйн зөвлөгөө авсан хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм.
Эдгээр явуулын амбулаторийн баг халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх юм.
Сонгинохайрхан дүүрэгт явуулын амбулаторийн баг дараах зургаан байршилд хуваарилагдан ажиллаж байна.
1. 32-ын тойрог – 17, 19 дугаар хороо
2. Явуулын баг – 19 дугаар хороо
3. Баруун салаа, Зүүн салаа – 24 дүгээр хороо
4. Драгон- 29-р хороо
5. Ханын материал- 6, 37 дугаар хороо
6. Нарангийн гол- 1, 34 дүгээр хороо
Коронавирусийн үед яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторийн хаяг, байршил:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.