Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэдийн хурлын төлөөлөгч С.Баярмагнай өөрийн санаачилгаар ковидын халдварт өртөж гэртээ тусгаарлагдсан, эм тариагаа авч чадахгүй байгаа иргэдэд тусалж байна.
С.Баярмагнай: Өнгөрсөн хугацаанд 100,000 хүн ажлын байргүй болсон гэсэн судалгаа гарсан байсан. Ихэнх нь үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд ажилгүй болсон. Тэдгээр ажилгүй болсон хүмүүс халдвар аваад гэртээ тусгаарлагдах үед эм худалдан авах чадваргүй байгааг ажигласан юм. Эмчилгээний зардал нь 10 хоногт 150,000-200,000 төгрөг болж байгаа. Халдвар тусаад гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд эмээ өөрсдөө авч байгаа.
Ингээд эм худалдан авах чадваргүй хорооныхоо иргэдэд туслахаар болсон. Манай найзын "Ач-үр" гэдэг эмийн байгууллага эмээр тусалж дэмжсэн. Бас "Мөнхийн тун" ирж уулзаарай гэж байсан.
Уг нь эдгээр эмийг даатгалаар хөнгөлөх болон үнэ төлбөргүй олгох ёстой. Дэлхийн хамгийн хямд вакцин тарьж байж, мөнгө тараагаад байгааг ойлгохгүй байна. Мөнгө тараахын оронд тэр мөнгөөрөө хамгийн сайн вакцин, эмийг авчраад ард иргэдээ богино хугацаанд хамгаалж болох л байсан шүү дээ.
Надад тусалж байгаа хүмүүстээ баярлалаа. Хүмүүст хандаж хэлэхэд өөрсдийгөө хамгаалаарай. Наадам тэмдэглэхгүй байхыг дэмжээрэй. Юун цахим наадам бэ? Тэр мөнгөөрөө нэг жижиг ч болтугай эмнэлэг барих хэрэгтэй байна шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Plz bi anime uzmeer bn hha