Вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэд тогтоосон хязгаарыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас танилцууллаа.
Энэ долоо хоногт 15 ААН-үүдтэй уулзалт хийсэн. Монгол Улсад коронавирусийн халдварын үед уух гурван нэр төрлийн вирусийн эсрэг эм худалдаалагдаж байна. Эдгээр эмийн үнийг судалж, ААН бүртэй нэг бүрчлэн уулзсаны эцэст эмийн үнийн дээд хязгаарыг тогтоожээ.
Арбидол 100 мг-тай эмд бөөний үнэ 15000 төгрөг, жижиглэнгийн үнэ 19000 төгрөгөөр иргэдэд очихоор дээд хязгаар тавьж өгсөн. Ингэснээр эмийн сангууд дээр зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж өгнө.
Хүнд тохиолдолд хэрэглэдэг Энэтхэг улсаас орж ирж байгаа эм дээр мөн хязгаар тогтоож өгсөн. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн заалтаар үнийн хязгаарлалтыг засгийн газар тогтооно гэсэн заалт байдаг. Үнийн бодлогод төр оролцох шаардлагатай байна гэдгийг ковидын үед бид харлаа. Цаашид хаврын чуулганаар орсон хууль батлагдвал манай агентлаг хянах юм.
Монгол улс эмийнхээ 75 хувийг импортолдог байгаа. Эмийн үнэ нь үйлдвэрлэгчээс гараад импортлогдож, эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжин эмийн сангуудад, эмнэлэгт очсоноор хэрэглэгчид хүрдэг. Эмийн үнэнд тээвэр ложисток, татвар, нэмэн өртөг, лабораторийн зардал, хадгалалт, тээвэрлэлт, агуулахын зардал зэрэг багтаж байдаг.
Ковид цар тахлын үед дэлхий нийт даяараа эмийн хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэл маш чухал тавигдаж эхэлсэн.
Эм ханган нийлүүлэх байгууллага эмийн үнэн дээр 10 орчим хувь нэмэгддэг бол эмийн сан дээр очихдоо 25-26 хувьтай нэмэгддэг. Олон улсад яг адилхан 25-26 хувиар эмийн үнэ нэмэгддэг.
Тогтоосон үнэ бол эцсийн хэрэглэгчид очих үнэ юм. Хувийн эм санд ч мөрдөгдөнө. Хэрвээ дээд үнийг зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь цуцална. Үүний хяналт дээр ШӨХТГ-аас хяналт тавина. Хэрэглэгчид гомдлоо мэдүүлэх боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүе тэгээд 6200төгрөгийн үнэтэй импортоор орэ ирдэг Арбидол эм чинь 15000 - 19000 мянгаар зарагдах нь 10-25 хувь нэмэгдсэн хэрэг үү??? Эсвэл би буруугаар ойлгоод байна уу???