Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо Өнөр бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайн тохижилтын ажлын зураг төсөл бэлэн боллоо. Энэхүү талбайд зөвшөөрөлгүй олон жил болсон 132 ширхэг гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажил бүрэн дууссан бөгөөд талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэн бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бэлтгэл байдлыг бүрэн хангасан юм.
Тус талбайд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Билэгжаргал нар зураг төслийн эцсийн хувилбартай танилцан, санал солилцлоо.
Газар чөлөөлсөн талбайд стандартад нийцсэн 3 метр өргөнтэй явган хүний зам, дугуйн зам, ногоон зүлэгжүүлэлт, үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мод, бут, сөөгийг түлхүү суулгахаар тусгагджээ. Тохижилтын ажлыг өнөөдөр эхлүүлж, Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
goe boloh n ee amjilt hvsie